Шинэ Алхам 2019 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Хүн амьдралдаа хийдэг 2 том сонголтын нэг нь Мэргэжил сонголт юм. Таны сонгосон мэргэжил насан туршийн амьдралын чинь учир утга, үнэнч анд нөхөр, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэх анхны хариуцлагатай алхам билээ.
“Дэлхий ертөнцийг өөрчлөх хамгийн хүчирхэг зэвсэг бол боловсрол юм” гэж Өмнөд Африкийн удирдагч Нелсон Манделла хэлсэн байдаг.
Хичээл, зүтгэл, бэрхшээл, сорилтууд хүнийг ямагт ялалт, амжилтанд хүргэдэг.
Дэлхийн түүхэнд амжилт бүтээлийг үзүүлсэн хүмүүсийн хамгийн нийтлэг маш чухал зан чанар бол өөртөө итгэх итгэл, мятрашгүй зүтгэл байдаг гэдгийг дүү нартаа захиж хэлмээр байна.
Монголын шинэ үеийн шинэ хөгжлийг бүтээх хамгийн хүчирхэг хүмүүс та бүхэн гэдэгт би итгэлтэй байна. Төгсөгч дүү нартаа амжилт хүсье.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж буй Д.Сумъяабазар гишүүн, Х.Нямбаатар гишүүн болон СХД ЗДТГ-ын хамт олондоо талархал илэрхийлье.

Leave a Reply