Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэн батлагдлаа.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэн батлагдлаа.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэн батлагдлаа.

Энэхүү хуулийн гол зорилго нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, уул ажил дахь Төрийн болон ТББ, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар соёлыг төлөвшүүлэхэд оршино.

Миний бие тус хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж, уг хуулийн төсөлд санал авахаар улсын хэмжээнд 21 аймаг болон Нийслэлийн ИТХ-ын дарга нарт болон Сангийн яам, Статистикийн Үндэсний хороо зэрэг байгууллагуудад албан бичиг хүргүүлж, ирүүлсэн саналуудыг хуулийн төсөлд тусгаж ажиллалаа.

Уг хууль батлагдсанаар:

☑️ Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нь зөвхөн хууль хяналтын байгууллагын ажил бус нийт ард, иргэд нийтээрээ оролцох эрх зүйн орчныг хангасан өргөн хүрээтэй хууль болж шинэчлэгдэн батлагдлаа.

☑️ 1997 онд батлагдсан хууль нь зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль байсан бол энэхүү шинээр батлагдаж буй хууль нь гэмт хэрэг, зөрчлөөс хамтад нь урьдчилан сэргийлэх багц үйл ажиллагааг тусгасан.

☑️ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцсон иргэд олон нийтийг урамшуулдаг болно.Нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн байцаагч томилон ажиллуулна.

☑️ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаархи Засгийн газар, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутгийн захиргааны байгууллагууд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг тусгасан.

☑️ Урьдчилан сэргийлэх ажлын төсөв санхүүжилт нэмэгдэнэ.

☑️ Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлснээр эрх зүйн мэдлэггүйгээс болж эндэж алдагсдын тоо эрс цөөрнө.

☑️ Нийтээрээ урьдчилан сэргийлж нийгмээ амар тайван болгоно.

☑️Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулсан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно.

☑️Хүүхдэд хууль,тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

☑️Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх , #СОЁН #ГЭГЭЭРҮҮЛЭХ ажилд Хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тэн хагас нь урьдчилан сэргийлэх явдал гэдгийг ухуулж таниулна.

☑️Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

61975638_772081556522736_4020512164161781760_n

Холбоотой мэдээлэл

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ЦАГ ҮЕ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ, НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТӨД УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ЦАГ ҮЕ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ, НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТӨД УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Уул уурхайн салбарын өсөлт авчирхын хирээр засаглал, Үндсэн хуульд томоохон сорил бий болгож байна. Парламентын засаглалтай орнууд баялгийн...

Нийтэлсэн
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Улсын Их Хурлын гишүүний нэр төрийг удаа дараа гүтгэж, өмнө нь үүсгэн байгуулсан компанийн үйл ажиллагааны талаар худал, ташаа мэдээллийг олон...

Нийтэлсэн

Leave a Reply