УИХ-ын гишүүн Цэдэнгийн Гарамжавын тухай

gishuunЦ.Гарамжав нь 2015 оны Ази тивийн хүчирхэг 50 бизнесмен эмэгтэйн нэг болсон оюунлаг, бүтээлч сэтгэлгээтэй, хүчирхэг эмэгтэй удирдагчидын нэг юм. Түүний бүтээн  байгуулалтын ажлууд нь нийгэм даяар хямарч буй ажилгүйдэл ядуурлыг тодорхой хэмжээнд багасгах, залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэднийг төлөвшүүлэн ажилд сургах, дадлагажуулах зэрэг бүтээлч сэтгэлгээтэй олон талт төслүүдийг хэрэгжүүлж амжилттай ажиллаж байгаа нь бахархалтай.

Ц.Гарамжав нь 2012 онд Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яамны дэд сайдаар ажилласан богино хугацаандаа ХБНГУ-д хийсэн төрийн дээд хэмжээний айчлалын үеэр тэргүүний технологи бүхий хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх Засгийн Газар хоорондын 5 санамж бичиг байгуулсан.

Тэрээр дэд сайдаар ажиллахдаа тухайн цаг үедээ тохирсон зөв бодлого явуулснаар нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулж чадсан. Нефтийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх бүтээлч сэтгэлгээг дэд сайд байх үедээ ярьж хэлж, олон ажлуудад оролцож явсан түүний энэ ажлын үргэлжлэл болсон нефтийг дотооддоо үйлдвэрлэх асуудал энэ онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед биелэлээ олж байгаа нь талархалтай байна.

1969 он

Улаанбаатар хотын 4-р бага сургууль

1975 он

Баатар хотын Москвагийн нэрэмжит 33 дугаар сургууль

1981 он

МУИС-ийн Геологи уул уурхайн сургуулийг инженер, геологич-гидрогеологич мэргэжлээр

1984 он

ЗХУ-ын Москва хотын их сургуулийн уул уурхайн факультетийг инженер геологич, хөрс судлаач мэргэжлээр мэргэшсэн

1994 он

Итали Улсын Ром хотноо Олон улсын ашигт малтмалын гэрээ эрх зүйн мэргэжилтний сургалтыг тус тус төгссөн.

1983 – 1989 он

Барилгын зургийн институтын инженер, геологийн товчоонд инженер, ахлах инженер, лабораторийн эрхлэгч

1989 – 1992 он

Барилгын зургийн институтын Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний ажилтан

1992 – 2012 он

Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий Захирлаар

2012.02-09 сар

Эрдэс Баялаг Эрчим Хүчний Дэд сайд

2013 оноос 2015

Монполимет Группын Зөвлөх

2016 оноос

Улсын Их Хурлын гишүүн

2016-2018

УИХ-ын Байгаль Орчин Хүнс Хөдөө Аж Ахуйн байнгын хорооны дарга

2003 онд

Монгол Улсын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан

2004 онд

ОХУ-ын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан

2006 онд

МУ-н Төрийн Дээд Шагнал Алтан Гадас Одон

2009 онд

МУ-н Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан

2012 онд

Women in Business Awards 2012,  Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)

2015 онд

Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй,  “Forbes” сэтгүүл

2015 онд

Ази, Номхон далайн орнуудын ХАҮТ-уудын Холбооны шагнал “Алтан цом”, МҮХАҮТанхим

Монголын Бизнес Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч

Нийгмийн Ардчилал–Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөлийн гишүүн

Булган Хишиг Хөгжлийн Сангийн Үүсгэн байгуулагч, Зөвлөлийн тэргүүн

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн гишүүн

МАН-ын Бага хурлын гишүүн